![]() |
|
|
|
Trevor SyradЕрөнхий ЗахиралЦахим мэдээлэл авах уу? |
![]() |
|
![]() |
![]() |

Үүнд хэн хамрагдах вэ?
Бид хэрхэн туслах вэ?
Бид ямар чадвартай вэ?
VIP English үйлчилгээг манай боловсрол хариуцсан захирал, тус төвийн хамтран үүсгэн байгуулагч Тревор Сайрад тусгайлан үзүүлнэ. Тревор Сайрад нь Хүний Нөөц болон Менежментийн зөвлөх мэргэжилтэй, удирдах албан тушаалтнуудад зөвлөх болон сургалт явуулж байсан арвин туршлагатай. Тэрээр сүүлийн 25 жилд АНУ, Англи, Герман, Финланд, Монгол, Вьетнам зэрэг улсуудад ажиллан олон улсын бизнесийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцсан хүн юм.
Манай үйлчилгээний төлбөр?
Төлбөрийг өгөгдсөн даалгаврын нөхцөл болон төрлөөс шалтгаалан тогтооно.
Энэхүү үйлчилгээ нууцлалтай юу?
Энэхүү үйлчилгээ нь өндөр хэмжээний нууцлалтай. Та Тревор Сайрадтай доорх хаягаар шууд харилцаж болно. confidential@talktalkenglish.mn
![]() | Тревор Сайрад Англи улсын иргэн, Talk Talk English төвийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал. Кентийн Их сургуулийг Нийгмийн Судлалын чиглэлээр төгссөн. Хүний Нөөцийн болон Менежментийн зөвлөх мэргэжилтэй. Энэ чиглэлээр нийт 25 жил багшласан. Улаанбаатар хотын МIU Дээд сургууль болон Хартфорд институтид бизнесийн чиглэлийн багшлаж байсан. Монгол улсад 3 дахь жилдээ амьдарч байгаа. |
![]() | Патрик Кеннэди Англи улсын иргэн, Talk Talk English төвийн сургалтын номыг зохиогч. Сассексийн Их Сургуулийг хүн судлал болон Франц судлалын чиглэлээр төгссөн. Дараа нь Оксфордын Их сургуулийн Прага дахь салбарт Англи хэлний багшын мэргэжлээр суралцан гэрчилгээ авсан. Прага хотод 3 жил ерөнхий болон биенесийн Англи хэл заасан. Монголд Хартфорд Институтид 3 жил Англи хэлний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2009 оноос Talk Talk English төвийн боловсрол хариуцсан захирлын ажлыг хийж байна. Манай сургуулийн Ханой хот дахь салбарыг үүсгэн байгуулж хамт ажилласан. Англи, Франц хэлтэй. |
![]() | Вилл Макманус АНУ-ын иргэн, Оклохома мужийн Их сургуулийг Түүх болон Араб утга зохиол судлалаар төгссөн. Сургуулиа төгсөөд олон нийттэй харилцах болон Маркетингийн чиглэлээр хэд хэдэн олон улсын байгууллагад ажиллаж байсан. 2008 оны 02 сараас Talk Talk English төвд ажиллаж байгаа, одоогоор олон улсын худалдаа хариуцсан захирлаар ажиллаж байна. Англи, Испани хэлтэй. |
![]() | Маттью Рэйч АНУ-ын иргэн, Сан Франциско хотын Их сургуулийг Сэтгүүлч болон ОУ-ын харилцааны чиглэлээр төгссөн. 2007-2008 онд МУИС, ШУТИС-д Англи хэлний багшаар ажиллаж байсан. 2007 оны 10 сараас Talk Talk English төвд багшаар ажиллаж байгаа. Англи, Орос хэлтэй. |
![]() | Женни Стивэнс Англи улсын иргэн, Стаффордшайр Их сургуулийг байгаль орчны чиглэлээр төгссөн. Байгууллагын үйл ажиллагаа болон удирдлагын чиглэлээр нийт 8 жил ажилласан. Монгол улсад нийт 5 жил амьдарч байгаа. Энэ хугацаанд Англи хэлний багшаар ажиллаж байсан. Англи, Монголоор хэлтэй. |
![]() |
Дийн Өрл Дийн багш нь Шинэ Зиландын Массэй Их Сургуулийн баклаврын зэрэгтэй төгссөн. Түүхийн болон багшийн мэргэжил эзэмшсэн. Тэрээр Шинэ Зиландын олон сургуулиудад багшлаж байсан ба гурван сургуулийн захиралаар ажиллаж байсан. Өөрийн аялах хүслээ даган Тайван, Күүк Айландс, Сингапур болон Монголд аялан багшлаж байсан. Тэрээр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн англи хэлний багшаар ажиллаж байсан. Монголд 2007 оноос хойш амьдарч байна.
|
![]() | Мишээл Дойшор |
![]() | Жэрэми Грийн
Жэрэми багш нь Мэрилэнд мужын Силвэр Спрингээс ирсэн. Сант Мэрис Их Сургуулийг улс төр, эдийн засгийн судлал болон олон нийтэд хандсан бодлогын мэргэжлээр төгссөн. Тэрээр 2005-2007 онд АНУ-н Энхтайвны корпусын сайн дурын ажилтан багшаар Архангай аймагт ажиллаж байсан. 2008 онд манай Вьетнамын Ханой дахь салбарыг үүсгэн байгуулахад туслаж боловсрол хариуцсан захирлаар нь ажиллаж байсан. Мөн тэрээр Talk Talk English төвийн сургалтын номыг зохиох багийн гишүүн. 2009 оны аравдугаар сард Монголд буцаж ирээд байна.. |
![]() | Ч. Амарсанаа Talk Talk English төвийн захирал, үүсгэн байгуулагч. Австри улсын Залцбург хотод Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр магистер зэрэг хамгаалсан. МУИС, СУИС, Хартфорд институтид Аялал жуулчлал болон Англи хэлний багшаар ажиллаж байсан. Англи, Орос хэлтэй. |
![]() | Л. Жавхлан Монгол Олон Улсын Их / MIU / сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн. 2007 оны 08 сараас Talk Talk English төвд Боловсролын зөвлөхөөр ажиллаж байгаа. Манай Ханой дахь салбарыг үүсгэн байгуулахад туслаж ажилласан. Англи хэлтэй. |
![]() | Н. Сэлэнгэ 2008 оны 01 сараас нягтлан бодогчоор ажиллаж байгаа, Монгол Бизнес дээд сургуулийг төгссөн. Нягтлан бодогч мэргэжлээр 4 жил ажиллаж байгаа. Англи, Япон хэлтэй. |
![]() | Мөнхзаяа 2007 оны 09 сараас Боловсролын зөвлөхөөр ажиллаж байгаа, Лондон хотод дунд сургууль дүүргэсэн, одоо МУБИС-д оюутан. Англи хэлтэй. |
![]() | Б. Солонго
Солонго нь манай сургуулийн борлуулалтын ахлах зөвлөхөөр ажиллаж байна. Тэрээр LDSБизнес Коллеж (АНУ)-ийг бизнесийн чиглэлээр төгссөн. Одоогоор МУИС-ийн ОУХ-ны сургуульд ОУЭЗХ мэргэжилээр дагнан суралцдаг билээ. Солонго 2009 оны 8 сараас Talk Talk English сургалтын төвд маркетингийн ажилтнаар ажиллаж эхэлсэн. Англи хэлтэй. |
Сургалтын сонголтууд
Манайд сургалтын олон төрлийн сонголт бий:
| Хичээлийн төрөл | Сард орох хичээлийн тоо |
| Энгийн | Сард 10-20 хичээлтэй |
| Ганцаарчилсан | Цагийн хуваарийг тохирно |
| Эрчимжүүлсэн | Долоо хоногт 10-20 хичээлтэй |
| Бямба гаригийн | Долоо хоногт 2 цагийн хичээлтэй |
| Байгууллага хамт олны | Цагийн хуваарийг тохирно |
| Business English | Цагийн хуваарийг тохирно |
| Хүүхдийн | Бямба гариг бүрт 2 цаг |
Манай энгийн сургалт нийт 12 шатлал буюу 240 багц цагаас бүрддэг. Энгийн сургалтууд даваагаас баасан гарагуудад өдөр бүр нэг цагаар хичээллэдэг.
Энгийн сургалтын төлбөрүүд| Түвшин | Хичээлийн тоо | 1 хичээл | Багц |
| 1, 2-р түвшин | 20 | ₮ 11.250 | ₮ 225.000 |
| 3-р түвшин | 20 | ₮ 11.250 | ₮ 225.000 |
| 4-р түвшин | 20 | ₮ 11.250 | ₮ 225.000 |
| 5-р түвшин | 20 | ₮ 11.250 | ₮ 225.000 |
| 6-р түвшин | 20 | ₮ 11.250 | ₮ 225.000 |
| 7-р түвшин | 20 | ₮ 11.250 | ₮ 225.000 |
| 8-р түвшин | 20 | ₮ 11.250 | ₮ 225.000 |
| 9-р түвшин | 20 | ₮ 11.250 | ₮ 225.000 |
| 10-р түвшин | 20 | ₮ 11.250 | ₮225.000 |
Энгийн сургалтын багц цагийн төлбөрт сургалтын материал, дасгалын ном, CD цээж бичгийн дэвтэр, Linguacon код зэрэг бүгд багтсан болно.
| Сургалтын төрөл | 1 цагийн төлбөр |
| Ганцаарчилсан | ₮55,000 |
| Байгууллага хамт олны | ₮77,000 |
Бид тодорхой хүрээний хөнгөлөлт, урамшуулал олгодог:
| Хөнгөлөлтийн саналууд | Хөнгөлөлт% |
| Гэр бүлийн хөнгөлөлт | 10% |
| 60 цагийн багц | 10% |
| 120 цагийн багц | 15% |
| 180 цагийн багц | 20% |
Гэр бүлийн хөнгөлөлтийг бусад төрлийн хөнгөлөлттөй давхар олгохгүй
Дэлгэрэнгүй мэдээлэл болон бусад хөнгөлөлт урамшууллын талаар Talk Talk English-н ресепшнээс авна уу.
Linguacon нь Англи хэлний үгийн сангаа хамгийн богино хугацаанд нэмэгдүүлэх цахим хичээл юм. Энэхүү систем нь танд хүссэн үедээ болон өөрт тохирсон хурдаар үгийн сангаа нэмэгдүүлэхэд тань туслах юм. Talk talk english төвийн 10 түвшний үгийг сурахаас гадна өөр олон сэдвийг багтаасан байгаа. Бид үргэлж шинэ сэдэв нэмж байх болно. Дараах сэдвүүд багтсан байгаа: | ![]() |
![]() | Мөн: - орчуулга - шинэ үг сурахад тань тус болох тайлбарын хамт оруулсан болно. |








