Би Talk Talk English-д суралцаж эхлээд гурван сар болж байна.Үүний өмнө би англи хэлийг 3-4 жилийн турш үзсэн. Гэвч миний яриа сонсгол дандаа л тааруухан байсан. Би Talk Talk English-д найзынхаа зөвлөснөөр орсон. Хичээл урьдчилан маш тодорхой бэлтгэгдсэн, дэндүү урт нуршуу биш, чадалтай багш нар хичээлийг удирддаг зэрэг нь Talk Talk-н давуу тал юм. Багш нар нь суралцагсаддаа англи хэлийг бүрэн ойлгуулахдаа үнэхээр гаршсан хүмүүс гэж боддог. Би өдөр бүрийн хичээлдээ урам зоригтой ирдэг. Бид үргэлж шинэ зүйл сурч түүнийгээ давтаж байдаг. Talk Talk-д сурч эхэлснээс хойш миний англи хэл сайжирч англи хэл сурах урам зориг дүүрэн болсон. Би энд суралцан өөртөө хэрэгтэй байсан дадлагыг авч байгаадаа баяртай байгаа. Баярлалаа!
Х. Ариунзаяа
Talk Talk English-д суралцах нь надад маш таатай санагддаг. Надад энэ хамт олон таалагддаг. Энэ сургуулийн багш нар нь хөгжилтэй, сонирхолтой хүмүүс байдаг бөгөөд би тэдэнтэй аль хэдийн найз нөхөд болсон. Энд би англи хэл сурахын сайхныг үргэлж мэдэрдэг. Миний хувьд шинэ хүмүүстэй уулзаж танилцах дуртай.Эндхийн бусад оюутнуудтай танилцахад сайхан байсан. Мөн эдний төв англиар ярих үдэштэй. Би тэнд очин Talk Talk-д сурдаг олон хүнтэй дотно танилцсан. Би Talk Talk English-д суралцаж төгссөнийхөө дараа ч англиар ярих үдэшлэгт очсоор байх болно. Би эдний бараг бүх шатлалыг суралцаж дүүргээд байгаа болохоор үргэлжлүүлэн суралцаж байгаа бусад нөхөддөө л жаахан атаархаж байна даа.
Рости
Англи хэлийг Talk Talk-д сурч эхэлснээс хойш ярианы англи хэл маань гайхалтай сайжирсан. Миний л мэдэхээр Talk Talk English нь Монголдоо хамгийн сайн англи хэлний сургууль гэж хэлэх байна. Тэгээд бусад бүх залуусыг Talk Talk-д ирж англи хэл сураарай гэж уриалах байна. Talk Talk English-д талархсанаа илэрхийлье.
Одмаа

Бид Москва хотын 10 жилийн сургуулийн сурагчид. Зуны амралтаар монгол сайхан оронд ахындаа ирж амардаг. Манай ах бидний амралтыг үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд Talk Talk English сургалтын төвд явахыг санал болгосон. Бид 2008 оны зуны амралтаараа анх Talk Talk English-д суралцсан. Бидэнд маш таалагдсан тул энэ жилийн амралтаараа дахин ирж суралцаж байгаа. Москвад манай сургуульд Орос багш нар Англи хэл заадаг харин Talk Talk English-д бүх багш нар нь маш чадварлаг Англи, Америк, Канад багш нар сургалт явуулдаг нь их таалагдсан. Бидний Англиар ярих чадвар гайхамшигтай дээшлэхийн зэрэгцээ олон сайхан Монгол, Солонгос, Япон хүүхдүүдтэй найз болж байгаадаа баяртай байгаа. Бид дараа жил дахин ирж сурна.
Борис, Майкл
|