| Англи хэлний ач холбогдол өнөө үед |
|
|
|
Дэлхий дахины даяарчлал хийгээд манай орны эдийн засгийн хурдацтай өсөлт зэргээс хамааран англи хэлний шаардлага маш өндөр түвшинд тавигдаж байгаа нь хэний ч нүдэнд илэрхий харагдаж байна. Хувь хүн болон байгууллага хамт олны ахиц дэвшилийг англи хэлний мэдлэггүйгээр төсөөлөхийн аргагүй тийм л цаг үе бидэнд тулгарч ирээд байна. Тиймээс англи хэлний мэдлэгээ дээшлүүлснээр танай байгууллагад:
Англи хэлний шаардлагагүйгээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг компаниудын хувьд ч гэсэн англи хэл сурах нь цаашдын хэтийн төлөвлөгөөнд нь орсон байгаа нь хэлний шаардлага байгууллагын өсөн дэвжих ирээдүйтэй салшгүй холбоотой болохыг харуулж буй хэрэг. Өнөө үед ихэнхи байгууллагууд шинээр ажилд авагсдаа зохих түвшний англи хэлний мэдлэгтэй байх шаардлага тавьдаг болсоноор хэлний эрэлт хэрэгцээг асар их нэмэгдүүлж байгаа билээ. Гэтэл тухайн ажилдаа чадварлаг хийгээд хэлний сайн мэдлэгтэй хүн олдох нь тийм ч элбэг биш нь байгаа нь бодит үнэн юм. Тиймээс бидний бүхий л үйл ажиллагаа хэнийг ч аль болох хурдан хугацаанд англи хэл сурахад тань туслахад чиглэсэн байдгаараа онцлогтой. Тиймээс та тухайн мэргэжилдээ туршлагатай, чадварлаг ажилтан авах тал дээр анхаарлаа хандуулан харин англи хэлний сургалтыг бидэнд бүрэн даатгаж өөрийн цаг заваа хэмнэх боломжтой юм. |













