![]() |
|
|
|
Trevor SyradЕрөнхий ЗахиралЦахим мэдээлэл авах уу? |
![]() |
|
![]() |
![]() |
Англи хэлний ач холбогдол өнөө үед:
Сургалтын ач холбогдол
Байгууллага хамт олноороо сургалтанд хамрагдах нь ажилчдын хүсэл сонирхлыг өдөөж өгөх чухал ач холбогдолтой. Өдөр бүр нэгэн хэвийн ажиллах нь ямар ч хүнд уйтгартай байдаг. Тиймээс та ажилчиддаа өөрийгөө хөгжүүлэх боломжыг хангаж өгснөөр өөрийн гэсэн чадварлаг хамт олныг бүрдүүлэхийн зэрэгцээ бүтээлчээр ажиллаж өсөн дэвших үүд хаалга давхар нээгдэх болно. Тухайн байгууллагын ажилчиддаа хэрхэн анхаарал тавьдаг эсэхийг тэдэнд хэр их цаг, хөрөнгө мөнгө зарцуулж байгаагаар нь үнэлж болно. Үнэнч чадварлаг ажилчдаа дэмжиж өгөх нь тэдний ажиллах эрч хүчийг нэмэгдүүлэхтэй салшгүй холбоотой.
Англи хэлний ач холбогдол
Дэлхий дахины даяарчлал хийгээд манай орны эдийн засгийн хурдацтай өсөлт зэргээс хамааран англи хэлний шаардлага маш өндөр түвшинд тавигдаж байна. Хувь хүн болон байгууллага хамт олны ахиц дэвшлийг англи хэлний мэдлэггүйгээр төсөөлөхийн аргагүй тийм л цаг үе бидэнд тулгарч ирээд байна. Тиймээс хамт олныхоо англи хэлний мэдлэгээ дээшлүүлснээр танай байгууллагад :
Англи хэлний шаардлагагүйгээр үйл ажиллагаагаа явуулдаг компаниудын хувьд ч гэсэн англи хэл сурах нь тэдний цаашдын хэтийн төлөвлөгөөнд нь орсон байгаа нь тухайн байгууллагын өсөн дэвжих ирээдүйтэй салшгүй холбоотой болохыг харуулж буй хэрэг юм.
Өнөө үед ихэнхи байгууллагууд шинээр ажилд элсэгчдээс зохих түвшний англи хэлний мэдлэгтэй байх шаардлага тавьдаг болсон нь энэхүү хэлний эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлж байгаа билээ. Гэвч тухайн ажилдаа чадварлаг хийгээд хэлний зохих түвшний мэдлэгтэй хүн олдох нь тийм ч элбэг биш юм. Бидний гол зорилго бол танай хамт олныг маш богино хугацаанд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд чиглэсэн байгаа. Тиймээс та мэргэжилдээ чадварлаг туршлагатай ажилтан авах тал дээр анхааран харин англи хэлний сургалтыг бидэнд бүрэн даатгаж өөрийн цаг заваа хэмнэх боломжтой юм.
Бидний тухай
Манай сургалтын төв нь анх 2007 онд Монгол-Англи хоёр талын хувь нийлүүлэгчдийн санаачлагаар Улаанбаатар хотод байгуулагдсан билээ. Үүнээс хойш бид маш богино хугацаанд буюу гурван жилийн дотор Монголд төдийгүй гадны орны зах зээлд хөлөө олж чадсан. Бид 2008 онд Вьетнам улсын Ханой хотноо өөрийн салбар сургуулиа нээсэн анхны Монгол байгууллага болсон төдийгүй Лондон хотноо сургалтын төвийнхөө нэрийн дор ганцаарчилсан сургалтын хөтөлбөрөө явуулдаг.
Бидний давуу талууд
Talk Talk English-н суралцагсдын амжилтын үндэс
Өвөрмөц заах арга барил:
Talk Talk English-н сургалтын арга барил нь манай суралцагсдын сонсох, ойлгох, ярих чадварыг богино хугацаанд сайжруулдагт оршино. Хичээл түргэн хэмнэлтэй учир таны англиар ярих чадвар маш богино хугацаанд сайжрах боломжтой.
Talk Talk English нийт хичээлийн цагаа 100% ярих болон сонсох дадлага олгоход зарцуулдаг. Манай заах арга барил нь аман асуулт, хариулт дээр суурилсан ба яриа сонсгол сайжруулахад чиглэгдсэн. Бусад Англи хэлний сургалтууд шиг таны цагийг зөвхөн дүрэм тайлбарлаж өнгөрөөхгүй бөгөөд англи хэлний бүтэц, яриаг бодит байдал дээр тулгуурлан заадаг.
Дийлэнхи суралцагсад үгсийг хэрхэн англи хэл рүү хөрвүүлэхийг мэдэх гэж биднийг зорьдогч тэд үнэндээ тэдгээр үгсийг өдөр тутмын харилцаанд үр дүнтэйгээр зөв зохистой өгүүлбэрийн бүтцэд оруулан хэрэглэж чаддагүй. Тиймээс л бидний сургалтын бас нэг чухал заах арга нь оюутнуудыг үгийн сангаа хэрхэн зөв ашиглаж хэрэгтэй үед нь үгээ оновчтой ашиглаж сургахыг заадагт оршино.
Таны Анлиар ярих чадвар болон үгсийн санг тань баяжуулахаар нарийвчлан бүтээгдсэн - манай цогц сургалтанд хамрагдаж дууссаны дараа та ойролцоогоор 3800 орчим үгийг өөрийн болгож ярианы хэлний бодит чадварыг эзэмшинэ.
Бид таныг гэртээ суралцахад тань тус дөхөм болох үүднээс тухайн шатлалын сургалты материал, гарын авлагаар хангаж өгдөг. Манай заах арга орчин үеийн англи хэлээр бичигдсэн бөгөөд тогтмол шинэчлэгдэж байдаг. Бид сургалтандаа Британи болон Америк англи хэлийг хослуулан хэрэглэдэг.
Англи хэлийг хамгийн хурдан сурах
Манай төвд элссэнээр үгийн баялгаа бажуулан өөртөө итгэлтэйгээр ярьж сурах болно. Talk Talk English-н ярих чадварын нийт 10 түвшин буюу 180 цагын сургалтын дараа та өөртөө итгэлтэйгээр 2800-3000 орчим үгээр ярьдаг болно.
Байгууллагын сургалтын тухай
Бид сургалтын төвөөсөө гадна албан байгууллага дээрхи сургалт мөн зохион явуулдаг.
Манай “Байгууллагын сургалт хариуцсан баг нь” нь Улаанбаатар хот дахь бүхий л салбарын олон байгууллагатай хамтран ажилдаг.
Байгуулагын сургалтын давуу талууд:
Заах багш нар болон сургалтын материал нь адилхан боловч байгууллага хамт олонд дараах нэмэлт боломжуудыг санал болгодог.
· Сургалтын төлбөр илүү хямд
· Сургалцагсдын талаархи багшын тайланг танилцуулах
· Уян хатан цагийн хуваарь
· Байгууллага дээрээ сургалтаа авах
· Зөвхөн тухайн байгууллагад зориулсан төлөвлөгөө гаргаж өгөх гэх зэрэг боломжууд байдаг.
Байгууллагын сургалт хэрхэн хямд вэ?
Байгууллага хамтны олны нэг суралцагчдад оногдох төлбөр нь энгийн сургалтын үнээс 2 лахин буюу 50%-аар хямд тусдаг. Манайхаас санал болгодог багцын аль саналыг сонгосон эсэхээс хамаарч хөнгөлөлт харилцан адилгүй байгаа.
Багшын тайлан:
Бид хамтран сургалт явуулж буй байгууллагын сургалт хариуцсан менежертэй хариуцлагатай хамтран ажилладаг. Бидний зүгээс сургалттай хамааралтай бүхий зүйлийг сайн чанартай явуулахыг гол зорилгоо болгодог.
Тиймээс суралцагчдын талаархи тайланд:
· Суралцагч тус бүрийн түвшинг тогтоох аман шалгалт
· Суралцагчдын ирц, явцын дүн болон идэвхи оролцоо
· 20 цаг тутмын шалгалтын дүн
· Суралцагч хоцрогдолтой болон ирц хангалтгүй тохиолдолд бид нэн даруй байгууллагын зохион байгуулагчид нь мэдэгдэж арга хэмжээ авах
Хэзээ, хаана сургалт авах боломжтой вэ?
Бидний хувьд байгууллага хамт олны ашиг сонирхол юунаас ч илүү эрхэм. Тиймээс манаы багш нар ажлын байранд тань очиж болон өөрийн анги танхимдаа сургалтаа явууллах аль алинд нь боломжтой. Цагийн хувьд маш уян хатан бөгөөд бид ямарч цагийн хуваариар ажиллаж чадна. Энэ нь ажлын өмнө болон дараа, үдийн цайны цагаар мөн амралтын өдрүүдээр буюу таны бүхий л тохиромжтой цагуудад сургалт явуулах боломжтой.
Бидэнтэй хамтарч ажиллавал юуг санал болгох вэ?
Хамтарч ажиллаж буй байгууллагын хүний нөөц болон дарга удирлагад доорхи зүйлсийг бидний зүгээс санал болгож байна.
· Үнэнч тууштай хамтын үйл ажиллагаатай баг хамт олон бүрдүүлж, бүхий л асуултад тань хариулахад бэлэн
· Суралцагч ажилчдын талаархи тогтмол мэдээлэл болон үнэлэлт дүгнэлтээр хангана
· Хүний нөөцөд чиглэсэн үйл ажиллагаанууд
o Хамт олны танилцах үдэшлэгийг зохиох
o Тухайн хамт олонд зориулсан өвөрмөц хөтөлбөрүүд
o Зөвхөн англиар ярих арга хэмжээг зохион байгуулах гэсэн сонирхолтой хамтын хөтөлбөрийг зохиох боломжтой.
Бид сургалтынхаа чанарт дүйцүүлсэн үнийг санал болгодог. Манай сургалтын төвийг сонгосноор хамгийн шилдэг англи хэлний сургалтыг авах болно. Манай Монголд ижил үйл ажиллагаа эрхэлж буй бусад сургуулиудаас илүү давуу чанаруудтай. Жишээлбэл: Бусад сургуульд арай бага мөнгө төлж сурч болох ч манайхыг сонгосноор тэр хэмжээний мэдлэгийг маш богино хугацаанд эзэмших болно. Хурдацтай чанартай өндөр мэдлэгийг бага хугацаанд эзэмшснээр цаг болоод мөнгөө хэмнэнэ.
Бидэнтэй хамртан ажилахын тулд хаанаас юуг эхлэх вэ?
1. Манай борлуулалтын хамт олонтой холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах.
2. Бид танай байгууллагад тохирсон багцыг сонгоход тусалж зөв шийдвэр гаргахад тань туслах болно.
3. Танай байгууллага дээр төлбөргүй нэг цагийн туршилтын хичээлийг зохион байгуулж сонголтоо зөв хийх боломжийг өгнө. Машиныг унаж үзэж байж худалдаж авдагтай адил танд тест хийх боломж өгч байгаа юм.
4. Бид нийт сургалтанд хамрагдах хүсэлтээ ажилчдын түвшинг танай дээр очиж тогтоож, нэг түвшинтэй ажилчдыг ангид нь хувиарлана
5. Цагаа тогтоож гэрээгээ хийн эхлэх өдрөө товлосноор бидний хамтын таатай ажиллагаа эхлэх болно.
Англи хэлний чанартай сургалт авахын тулд зөв сонгол хийх нь тийм амар биш ч манай туршлагатай хамт олон бүхий л шат процессийг танилцуулж танд туслахад хэзээд бэлэн байх болно.
Та доорхи цөөн асуултанд хариулснаар эхний алхамаа хийж байгаа гэсэн үг юм.
Таны нэр
Албан тушаал
Байгууллагын нэр
Нийт ажилчдын тоо
Сургалтанд хамрагдах нийт ажилчдын тоо
Сургалтаа эхлүүлэх боломжтой цаг
Танай ажилчдад ямар төрлийн англи хэлний мэдлэг нэн түрүүнд шаардлагатай вэ?
· Судалгаа хийхэд
· Гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцахад
· Гадаадын үйлчлүүлэгчидтэй харилцахад
· Гадаад хамтрагчидтайгаа харилцахад
· Байгууллагынхаа хүрээг тэлэх зорилгоор
· Аялал жуулчлал
· Бусад
Одоогийн танай ажилчдын хэлний түвшин таныхаар дүгнэвэл ямар вэ?
Ямар түвшинд ажилчдынхаа хэлний мэдлэгийг аваачих зорилготой вэ?
Ямар тохиолдолд ажилчдаасаа англи хэлний мэдлэг шаарддаг вэ?
Монголын топ компаниуд Talk Talk English-г сонгодог


Англи хэлний чанартай сургалт авахын тулд зөв сонгол хийх нь тийм амар биш ч манай туршлагатай хамт олон бүхий л шат процессийг танилцуулж танд туслахад хэзээд бэлэн байх болно.








