Та 30 секундын дотор л Англиар ярьж эхэлнэ!    
Англи хэл сурах нь яагаад хэрэгтэй вэ? Хэвлэх Имэйл
Бичсэн Tseko   
Даваа, 2012 Хоёрдугаар сар 06 13:58
Англи хэл түгсэн нь юуны түрүүнд худалдаа наймаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сургалтын хэл болгон англи хэлийг ашигладагтай холбоотой нь тодорхой ажээ.
Англи хэл ашиглаж эхэлсэн газар орон бүртээ уугуул хэл шиг нь болж, бүр колоничлогчид дэлгэрүүлсэн байсан ч эхлээд сэжиглэнгүй хандаж байсан ч хожим нь “өөрийн” болдог байжээ. ХХ зууны эхээр Герберт Уэллс “Чөлөөлөгдсөн ертөнц” романдаа “дэлхийн англи хэл” ямар байхыг төсөөлөхийг оролдсон байна.
learn-english-online
 Санаа нь олон хүнд таалагджээ. Гэхдээ англи хэл даяарших хүртэл дахин хэдэн арван жилийг туулж, 1960-аад онд л гэхэд англи хэл үнэхээр олон улсын улс төр, урлаг болон арилжаа наймааны юугаар ч солшгүй хэрэгсэл болсон байна.
Англи хэл тухайн нутаг орны хэлүүдтэй зэрэгцэн оршиж, мэдээж эх хэлүүдийг шууд орлоогүй аж. Гэхдээ англи хэл хэрэглэгдэж байсан нь соёлын хөгжилд түлхэц өгч, англи хэлийг эзэмшсэн хүмүүсийн амьдралыг өөрчилжээ. Хожим англи хэл бусад хэлний орон зайг эзлэхэд хэл шинжээчид байгаль орчныг хамгаалагчид шиг өөрсдийгөө авч явах хэрэгцээтэй тулгарсан байна. Өөрөөр хэлбэл, эрдэмтэд идэвхтэн болох ёстой байлаа.
Харилцах түгээмэл хэлэнд шилжих оролдлогыг аль хэдийн авч үзжээ. XIX зууны хоёрдугаар хагас болон XX зууны эхээр шинэ хэл бий болгох загваруудыг боловсруулсан байна. Одоо тэдгээрийг хэн санах билээ? Космоглосса, спокил, мундолингва, велтпарл, интерлингва, романизат, ажувило, молог гээд бүх загвар түүхэнд улиран хоцорчээ.
Ердөө зохиомол хоёрхон хэл л амжилт олсон байна. 1879 онд Германы Баварын шашны номлогч Мартин Шлейер волапюк хэлийг бүтээжээ. Хэсэг хугацаанд энэ хэл нэлээд газар авч, үүссэн цагаасаа хойш 10 жилийн хугацаанд 283 хамтын нийгэмлэгт хэрэглэгддэг болж, энэ хэлний толь бичиг болон сурах бичгүүд 25 хэлээр гарсан байна. Гэвч ХХ зуунд хэд хэдэн оронд нацистууд төрийн эрхэнд гарснаар волапюк хэлийг судлахаа больжээ.
Польшийн нүдний эмч Людвик Заменгофын оролдлого илүү амжилт олсон байна. 16 хэлний дүрмийг судалж, үгийн нөөц бий болгох гэж хэдэн жил зарцуулсны дараа тэрбээр 1887 онд эсперанто хэлийг гаргажээ. Заменгоф Польшийн олон хэлтний Белосток болон Варшав хотод өссөн бөгөөд хүн төрөлхтнийг нэг хэлээр нэгтгэхийг мөрөөддөг байсан нь түүнд хэл зохиох сэдлийг өгсөн байна. Өнөөдөр эсперанто хэлээр 100 мянгаас 500 сая хүн ярьж байна. Гэхдээ 500 сая гэдгийг судлаачид хэтрүүлэг гэж үздэг бөгөөд хоёр сая орчим хүн эсперанто хэлээр ярьдаг гэдэг дээр санал нэгджээ.
Тэгвэл англи хэл хагас тэрбум хүний хоёр дахь хэл яах аргагүй мөн аж. Улам улам олон хүн англи хэлний хүрээнд хамрагдаж байна. Азийн орнуудын чинээлэг оршин суугчид англи хэлээр “итгэл төгс” ярьдаг болохын тулд хүүхдийнхээ хэлийг уртасгах мэс засал хийлгэдэг болжээ. Хэлийг уртасгахаар “т” болон “л” үсгийг тод дууддаг байна. Америк болон Британи дахь солонгосын цагаачдын дунд явуулсан судалгаа тийм мэс засал хийлгэх шаардлагагүй болохыг нотолжээ. Гэсэн ч энэ нь хүмүүс англи хэл эзэмшихийг үнэхээр хүсч байгаагийн тод жишээ юм.
Харин англи хэл XXI зууны гол хэл болно гэдэгт эргэлзэх үндэслэл бий. Хятад болон испани хэл хүчтэй өрсөлдөгчид болно. Энэ хоёр хэл хоёулаа англи хэлтнүүдээс олон хүний хувьд төрөлх хэл нь юм. Энэ хоёр хэл түгээмэл чанараар англи хэлнээс тааруу. Испани хэлээр яригчдын дийлэнх нь Латин Америкт, хятадаар яригчид зөвхөн Хятадад амьдарч байна. Тэгээд ч Хятадад англи хэл судалдаг оюутнуудын тоо эрчимтэй өсч байгаа билээ.
Үйлдвэрлэл эрхлэгч Ли Янг “Галзуу англи хэл” гэсэн нэртэй сургалтын арга боловсруулжээ. Хашгирах нь гол хичээл болдог. Сурагчид хэлний холбоос болон булчингийн сургуулилт хийдэг. “Англи хэл сур, Хятадыг улам хүчтэй болго!” гэж Ли уриалжээ. Энэ нь Хятадад англи хэл түргэн газар авч байгаагийн тодоос тод шинж тэмдэг юм. Харин Энэтхэгт жишээ нь англиар бусад улсаас, тухайлбал, АНУ-аас олон хүн ярьж байна.
Дэлхийн хамгийн олон хүнтэй хоёр улсад англи хэл газар авч байгаа нь төрөлх хэл нь биш тэр орчинд хэл зайлшгүй өөрчлөгддөгийг илтгэж байна. Цагтаа америкчууд англи хэлийг “сулруулсан”, харин өнөөдөр англи хэлийг энэтхэг болон хятад хэлтнүүд “уусгаж” байна. Ийм байдлаар цааш үргэлжилбэл унаган англи хэлтнүүдэд ашиггүй. Англи хэл унаган хэл нь биш хүмүүс хоорондоо харилцах нь унаган англи хэлтэй хүмүүстэй ярихаас амар хялбар байдаг аж. Англи хэл судалж байгаа улам олон хүн унаган хэлтнүүдтэй харилцахаас зайлсхийж, тэдний оролцсон ярилцлагад ч оролцох дургүй байна.
Унаган англи хэлтэй хүмүүс өөрсдийгөө өөр хэл сурах шаардлагагүй гэж үзэж байна. Байдал хэрэг дээрээ эсрэгээр байгаа юм. Олон компани жишээ нь ажил хэргийн боломжийн түншийн хэлийг мэдэхгүйгээс бусад улсад өөрийн бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг алдаж байгаагаас өргөжин дэвжиж чадахгүй байна. Нөгөө талаар, энэ нь түр зуурын таагүй асуудал байж болох юм. Зарим шинжээчийн үзэж буйгаар, 20-30 жилийн дараа бизнес эрхлэх хүнд заавал англи хэл эзэмшсэн байх шаардлага тавигдах учир бусад хэл өрсөлдөөнд давуу байдал эзэлж чадахгүй болно.
 
Эх сурвалж: нийгэм.мн
 

Холбоотой бичлэгүүд

Talk Talk English бусдын адил зүгээр нэг сургалтын төв биш. Энэ бол цоо шинэ сургалтын аргатай, өвөрмөц сурах орчин!

trevor-director

Trevor Syrad

Ерөнхий Захирал

Цахим мэдээлэл авах уу?

Манай цахим захианд бүртгүүлэн, манай төвөөс зохион байгуулж буй үйл ажиллагаа болон сургалтын төрөл, санал боломжуудын талаар мэдээлэл аваарай .






Copyright © 2009 Talk Talk English - All Rights Reserved.     Website design by Dev'Republik.com