| Стресс гэж юу вэ |
|
|
| Бичсэн Suvd | |||
| Пүрэв, 2010 Аравдугаар сар 14 19:47 | |||
|
Стресс гэж юу вэ? Хүн орчноосоо байнгын сэтгэлийн дарамт авч дасахуй, эс дасахуйн нэгдлээр амьдардаг жамтай. Юуны өмнө стресс, биеийн болон сэтгэлийн стресс үүсгэгч хэмээх ухагдахууны талаар товч өгүүлье. Стресс. Энэхүү нэр томъёо бол “хүчдэл” гэсэн утгатай англи үг ажээ. Зарим тохиолдолд “сэнсрэлт” “хүчдэл” гэж орчуулан хэрэглэх нь бий. Стресс хэмээх үзэгдлийг анх Английн эрдэмтэн Селье 1936 онд анагаах ухаанд сорил, туршилтууд хийж байхдаа “аливаа цочролууд нь хүний бие махбодид нөлөөлж түүнд үзүүлэх хариу үйлдэл нь харилцан адилгүй байгааг” ажиглажээ. Стресс нь хүний биенд эерэг ба сөрөг нөлөө үзүүлж, тархины бор гадаргад хадгалагдан үлддэг. Үүнд хүн бүр харилцан адилгүй хариу үйлдэл үзүүлдэг байна. Стрессор. Стресст оруулж буй хүчин зүйлсийг стрессор гэнэ. ..,Гамшиг /disaster/ нь сэтгэлийн хүчтэй стрессор болох нь 1. Шууд нэрвэгдэгсэд /хохирогсод/ 2. Далд нэрвэгдэгсэд /туслалцаа үзүүлдэг мэргэжлийн байгууллагын ажилтан, хувь хүмүүс жишээ нь: гал сөнөөгчид, эмч, цагдаа, хүмүүнлэгийн ажилтан гэх мэт/ 3. Ар гэрийнхэн ба тухайн газар нутгийн хүн ам Гамшигт нэрвэгдэгсэд бие сэтгэцийн дотоод нөөцөө дайчилж, гамшгийн уршгаас өөрийгөө хамгаалах хариу үйлдэл хийнэ. Ийм хамгаалах хариу үйлдэл болох бие сэтгэлийн хүчдэлийн байдлыг гамшгийн стресс гэдэг. Гамшигт нэрвэгдэгсэд түүнд айдсаар, сэтгэлийн түгшилтээр, сэтгэл гутралаар буюу бусад тааламжгүй сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл өгнө. Энэхүү хариу үйлдэл буюу хамгаалах механизм нь бие сэтгэлийг стресст оруулна. Иймд гамшгийн сэтгэлийн стрессорт тооцдог. Үүнд дараах стрессорууд орно 1. 1. o Байгаль цаг уурын гамшиг o Экологийн сүйрэл o Аваар осол o Дайн, зэвсэгт мөргөлдөөн o Хүчирхийлэл o Нийгмийн хувьсгал o Эрүү шүүлт o Тэтгэвэрт гарах o Санхүүгийн хямрал o Хагацал o Ажлаас халагдах o Баярт үйл явдал o Салалт/гэр бүл цуцлалт o Амьдралын хэв маяг өөрчлөгдөх гэх мэт.
|











