Та 30 секундын дотор л Англиар ярьж эхэлнэ!    
Talk Talk English Blog
Англи хэл сурах нь яагаад хэрэгтэй вэ? Хэвлэх Имэйл
Бичсэн Tseko   
Даваа, 2012 Хоёрдугаар сар 06 13:58
Англи хэл түгсэн нь юуны түрүүнд худалдаа наймаа, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон сургалтын хэл болгон англи хэлийг ашигладагтай холбоотой нь тодорхой ажээ.
Англи хэл ашиглаж эхэлсэн газар орон бүртээ уугуул хэл шиг нь болж, бүр колоничлогчид дэлгэрүүлсэн байсан ч эхлээд сэжиглэнгүй хандаж байсан ч хожим нь “өөрийн” болдог байжээ. ХХ зууны эхээр Герберт Уэллс “Чөлөөлөгдсөн ертөнц” романдаа “дэлхийн англи хэл” ямар байхыг төсөөлөхийг оролдсон байна.
learn-english-online
Дэлгэрэнгүй унших...
 
Оюутан та 70,000₮ авч чадах уу? Хэвлэх Имэйл
Бичсэн Tseko   
Даваа, 2012 Нэгдүгээр сар 23 10:13

 “Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай” хуулийг хэрэгжүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад суралцагчийн тэтгэлэг олгох журам”, “Монгол Улсын болон гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан. Энэ арга хэмжээ нь оюутан залуучуудын нийгмийн баталгааг хангахад чиглэгдсэн арга хэмжээ болж байгаа юм.

students 70.000 avj chadahuu
    Тухайлбал, Монгол Улсын аттестатчилагдсан дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын зэргийн өдрийн ангийн суралцагч, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаад орны дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа Монгол улсын иргэн, мөн хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд тус тус суралцагчийн тэтгэлэг олгоно.

 

Дэлгэрэнгүй унших...
 
Оливийн тосыг гоо сайханд Хэвлэх Имэйл
Бичсэн Tseko   
Даваа, 2012 Нэгдүгээр сар 16 13:44
olive oilОливны тос арьсыг чангаруулж торгомсог зөөлөн, эрүүл болгодог. Арьсанд амархан шингэн орж, чийгий нь хадгалж хуурайшихаас сэргийлж, өтөлж хөгшрөхөөс хамгаалдаг. Mөн үсийг бэхжүүлж намируулдаг. Үргэлж “extra virgin olive oil” хэрэглэж байхыг анхааруулъя! Библи дээр оливны тосыг чидун гэдэг нэрээр бичсэн байдаг.

1.    Хамгийн чухал зөвлөгөө: Өглөө эрт өлөн дээрээ 1 хоолны халбага “extra virgin” оливны тосыг уух

2.    Xатаж хуурайшсан арьсыг зөөлрүүлэх
a.    нүүрээ бүлээн усаар чийглүүлж, оливны тосыг хурууныхаа өндгөөр массаж хийн нүүрэндээ түрх (хүсвэл 1 хоолны халбага тосыг 1 хоолны халбага халуун устай хольж түрхэж болно)
b.    Таван минут байлгаад зөөлөн даавуу юмуу хөвөнгөөр шингээж ав
c.    Унтахаасаа өмнө ахиухан түрхэж хоно

3.    Үрчлээг багасгах
a.    1 хоолны халбага тосыг хэдэн дусал лимоны шүүстэй хольж нүд орчим хэсгээс бусад газартаа түрх
b.    Харин оливны тосыг дангаар нь нүдний эргэн тойронд түрх
c.    Шөнөжин байлга

Дэлгэрэнгүй унших...
 
«<12345678910>»

Хуудас 1 -н 37

Холбоотой бичлэгүүд

Talk Talk English бусдын адил зүгээр нэг сургалтын төв биш. Энэ бол цоо шинэ сургалтын аргатай, өвөрмөц сурах орчин!

trevor-director

Trevor Syrad

Ерөнхий Захирал

Цахим мэдээлэл авах уу?

Манай цахим захианд бүртгүүлэн, манай төвөөс зохион байгуулж буй үйл ажиллагаа болон сургалтын төрөл, санал боломжуудын талаар мэдээлэл аваарай .






Copyright © 2009 Talk Talk English - All Rights Reserved.     Website design by Dev'Republik.com