Talk Talk English Blog
|
Tseko 에 의해서 작성
|
|
월요일, 23 4월 2012 14:15 |
 If you decided to improve your English: - Remember that learning a language is a gradual process - it does not happen overnight.
- Define your learning objectives early: What do you want to learn and why?
- Make learning a habit. Try to learn something every day. It is much better to study (or read, or listen to English news, etc.) 10 minutes each day than to study for 2 hours once a week.
- Remember to make learning a habit! If you study each day for 10 minutes English will be constantly in your head. If you study once a week, English will not be as present in your mind.
- Choose your materials well. You will need reading, grammar, writing, speaking and listening materials
- Vary your learning routine. It is best to do different things each day to help keep the various relationships between each area active. In other words, don't just study grammar.
- Find friends to study and speak with. Learning English together can be very encouraging.
- Choose listening and reading materials that relate to what you are interested in. Being interested in the subject will make learning more enjoyable - thus more effective.
- Relate grammar to practical usage. Grammar by itself does not help you USE the language. You should practice what you are learning by employing it actively.
- Move your mouth! Understanding something doesn't mean the muscles of your mouth can produce the sounds. Practice speaking what you are learning aloud. It may seem strange, but it is very effective.
- Be patient with yourself. Remember learning is a process - speaking a language well takes time. It is not a computer that is either on or off!
- Communicate! There is nothing like communicating in English and being successful. Grammar exercises are good - having your friend on the other side of the world understand your email is fantastic!
- Use the Internet. The Internet is the most exciting, unlimited English resource that anyone could imagine and it is right at your finger tips.
Tips:- Remember that English learning is a process
- Be patient with yourself
- Practice, practice, practice
|
|
Tseko 에 의해서 작성
|
|
수요일, 18 4월 2012 09:28 |
1986 онд гэрээсээ төөрч алга болсон бяцхан хүү 25 жилийн дараа Тасмани дахь шинэ гэрээсээ хиймэл дагуулын зураг ашиглаж байжээ. Сарү алга болох үедээ ердөө таван настай байсан юм. Тэрээр анхынхаа хамт аялж, Энэтхэгийн галт тэргэнд хог цэвэрлэх ажил хийдэг байжээ. Сарү, “Их орой болсон байсан. Бид галт тэрэг буухыг хүлээж байсан юм. Би их ядарсан байсан болохоор галт тэрэгний буудал дээрх сандал дээр сууж байгаад унтчихсан. Сэрээд ахыгаа хайж байхдаа тэр намайг сэрээхээр эргэж ирнэ гэж бодож байлаа. Галт тэрэг урд минь байгааг хараад би түүнийг тэнд байх ёстой гэж бодсон. Тэгээд галт тэргэнд орж, ахтайгаа уулзахаар шийдсэн” хэмээн ярьсан юм. Гэвч Сарү ахтайгаа уулзаж чадаагүй. Тэрээр нойрмоглож, бас цочирдсоноосоо болоод дахин унтаж, 14 цагийн дараа сэрэхэд Энэтхэгийн гурав дахь том хот буюу ядуусын хорооллоороо алдартай Калькуттад ирсэн байжээ. “Би маш их айсан. Хаана байгаагаа ч мэдэхгүй. Би хүмүүс рүү харж, тэднээс асууж эхэлсэн” гэж Сарү яриагаа үргэлжлүүллээ. Тэрээр ингэж явахдаа дахиад л ядарч, зам дээр унтаад өгчээ. “Тэр үнэхээр аймшигтай газар байсан. Ямар ч эцэг, эх тавхан настай хүүгээ Калькуттын галт тэрэгний буудал, эсвэл ядуусын хороололд орхино гэж бодохгүй байна” хэмээн Сарү хэлсэн юм. Бяцхан хүү аргагүйн эрхэнд өөртөө санаа тавьж эхэлжээ. Тэрээр хотын гудамжинд олноороо хөлхөлдөх гуйлгачин хүүхдүүдийн нэг болсон байна. “Би их болгоомжтой байх ёстой байсан. Энэ хотод та хэнд ч итгэж болохгүй” хэмээн ярих Сарүг тэр үед нэгэн эр хоол өгч, хоргодох газартай болгож байгаад гэрт нь хүргэж өгье хэмээн хэлсэн боловч бяцхан хүү сэжиг авч, зугтаасан байна. Тэрээр дахин гудамжинд гарч ирэхдээ өнчин хүүхдийн асрах газрынханд баригджээ. Тэд хүүг Тасманиас ирсэн гэр бүл болох Бриерлисийнхэнд үрчлүүлсэн аж. “Би энэ үед алдагдаж, дахин гэртээ очиж чадахааргүй болсон гэдгээ ухаарч, Австрали руу шинэ гэр бүлээ дагаж явах болсондоо маш их баяртай байлаа” гэж Сарү хэлсэн юм. Сарү шинэ гэртээ дасан амьдрах болжээ. Гэвч тэр өсч том болох тусмаа төрсөн гэр бүлээ хайх хүсэл нь улам хүчтэй оргиглох болов. Түүний хувьд алга болох үедээ тавхан настай байсан учраас өөрийн төрсөн хотын нэрийг ч мэдэхгүй байсан нь гол асуудал байлаа. Түүнд үлдсэн юм гэвэл тод томруухан үлдсэн дурсамжууд л байжээ. Тэгээд Сарү Google Earth-ийг ашиглан өөрийн төрсөн хотыг хайхаар шийдсэн байна. “Би яг л Супермэн шиг байлаа. Би өөрөө өөртөө асуулт тавьж, зоригжуулан цааш хайсаар л байсан” гэж ярих Сарү маш нарийн төлөвлөгөө зохиож, гэр бүлийнхнийгээ уйгагүй хайсан юм.  “Би галт тэргэнд байсан хугацаагаа олон дахин бодож, 14 цаг явснаа галт тэрэгний хурдтай харьцуулан үзэхэд 1,200 орчим км зам туулсан нь тодорхой болсон” гэж Сарү ярьлаа. Ингээд түүний газрын зураг дээр Калькуттын төвийг гарган дугуйлж, аялсан газруудаа бодож үзсэний эцэст Хандваг хайж байснаа мэдлээ. Google Earth-ээр томруулан харж, тоглож, явж байсан газруудаа олжээ. Тэрээр онлайнаар хайж олсон Хандва хот руу аялж, хүүхэд насныхаа дурсамжаар аялсан байна. Ингэж явахдаа тэр хөрш айл байсан Ганеш Талайн гэрийг олжээ. Гэвч хаалга нь цоожтой байв. Сарү хүүхэд насныхаа гэрэл зургийг барьж, хайж явсан боловч хөршүүд нь тэднйи гэр бүлийг нүүж явсныг хэлж өгсөн байна. Ингэж явтал таарсан нэгэн хүн түр хүлээж бай, би эргээд ирье хэмээн хүлээлгэсэн байна. Тэрээр хоёр минутын дараа эргэн ирж, “За одоо би ээжид чинь хүргэж өгье” хэмээн хэлжээ. Тэр үед Сарү чихэндээ итгэж ядан гайхсан аж. Тэндээс холгүйхэн явж, ээж дээрээ хүрсэн Сарү эхлээд ээжийгээ таниагүй юм.  Сарү, “Хамгийн сүүлд ээжийгээ харахад тэр 34-хөн настай залуу, үзэсгэлэнтэй эмэгтэй байж билээ. Түүний нас ахисан гэдгийг би мартаж орхисон байжээ. Гэвч төрх нь хэвээрээ байсан учир би ядах юмгүй амархан танисан. Тэр гараас минь хөтлөн гэртээ оруулсан ч юу ч хэлж чадахгүй байлаа. Намайг хараад яг л хөшсөн мэт болсон байсан. Аргагүй шүү дээ алга болсон хүүгээ 25 жилийн дараа гэнэт хараад сүнс харсан юм шиг болоо байлгүй” хэмээн ярьсан юм. Сарүгийн ээж хүүгээ үхсэн гэж бодож байсан боловч нэгэн үзмэрч нэг л өдөр хүүтэйгээ уулзах болно хэмээн хэлж байжээ. Тиймээс төлөгч эмэгтэйн үгэнд урамшсан ээж нь хүүгээ ирэхийг хүлээсээр л байсан гэнэ. Гэвч 25 жилийн өмнө Сарүг алга болсноос сарын дараа түүний ахын бие гат тэрэгний зам дээр хоёр хэсэг хуваагдан үхсэн олджээ. Харин түүний эх хүүгээ ямар учраас амиа алдсаныг одоог хүртэл олж мэдэж чадаагүй аж. Магадгүй алга болсон дүүгийнхээ хойноос харамсан уйлж яваад ийм байдалд хүрснийг үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ тавхан настайдаа алга болсон бяцхан Сарү одоо том болж, ээж, төрсөн гэр бүлийнхнийхээ хамт тайван амьдрах болсон гэнэ. Гэхдээ шинэ гэр бүлээ ч орхиогүй юм. |
|
Tseko 에 의해서 작성
|
|
수요일, 11 4월 2012 12:37 |
|
Сүүлийн нэг жилийн дотор орон сууцны үнэ бараг нэг дахин нэмэгдчихээд байгаа. Хэдийгээр бага, дунд орлоготой иргэдэд зориулж Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргасан ч энэ нь олигтойхон ажил болж чадахгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Ер нь бол цаг нь болоогүй байхад жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргах шаардлага байгаагүй гэдгийг ч тэд онцлов. Харин салбарын сайд нь хөтөлбөрт оролцож байгаа барилгын компаниудын орон сууцны үнэ 910000-1100000 төгрөг байхаар шийдвэрлэлээ. Энэ нь орон сууцны өртөг сөхөрч яваа олон нийтэд ихээхэн дэмжлэг болох гэн лээ.
Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” дунд зорилтот хөтөлбөрийг баталж, түүний хүрээнд 2011-2014 он хүртэл хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр болсны нэг нь “100 мянган айлын орон сууц” төсөл. Уг төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газар бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахын тулд жилийн зургаан хувийн хүүтэй зээл гаргах журмыг баталсан билээ. Уг зээл Монголын олон мянган өрхөд итгэл төрүүлсэн шигээ баахан ажил удсан. Сүүлдээ ч зарим нэг нь баярлан гомдов гээч л болоод байх шиг. Тиймээс барилгынхан болоод салбар хариуцсан яам, холбогдох газруудын уридлагууд өчигдөр “Шинэ бүтээн байгуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтаар ч салбарын сайд тэнгэрт хадчихаад байгаа орон сууцны үнийг зохицуулахаар боллоо. Барилгын 150 орчим компанийн төлөөллүүд оролцох энэхүү уулзалт дээр ““100.000 айлын орон сууц хөтөлбөр”-т барилгын салбарынхныг хэрхэн өргөнөөр хамруулах, салбарын үнэ бүрдүүлэлтийн тогтолцоог хэрхэн шинэчлэх, барилгачдын цалин хөлс, төсвийн суурь үнэ үнэлгээг хэрхэн өөрчлөх зэрэг тулгамдсан асуудлуудаар санаа бодлоо хуваалцсан юм.
БАРИЛГЫН ТУСЛАХ АЖИЛТНААР АЖИЛЛАХ ХҮН ОЛДОХГҮЙ БАЙНА
Компаниудын хувьд тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг нь барилгын туслах ажилтан гэнэ. Барилгын туслах ажилтанд өдрийн 20 мянган төгрөгийн цалин өгнө гэдэг зар тавиад ч хүн олддоггүй гэнэ. Олдсон нэг нь цалингаа голох эсвэл ганц, ажилд орлоо гэхэд хариуцлагагүй, хулгай хийдэг, архи уудаг, ажил тасалдаг хүмүүс байдаг. Тэгэхээр мэргэжилтэй ажилчин олноор бэлтгэхгүй бол барилгын салбар ажиллах хүчний дутагдалд орох нь ээ гэдгийг уг уулзалтаар хөндсөн. Сүүлийн жилүүдэд хавтгайрсан халамжууд ихэссэн. Энэ хэрээр иргэдийн дунд ажил хийх сонирхол нэлээд буурсан. Өдрийн 20 мянган төгрөгийн цалинтай ажил голоод байгаа хэрнээ сард өгдөг 21 мянган төгрөгийг зодоон цохионтой тулах шахаад л дугаарлаж авдаг талаар ч шүүмжилсэн юм. Хамгийн гол нь баахан бакалврын зэрэгтэй боловсон хүчин бэлтгэдэг, тэд нь ажил голоод хийдэггүй. Ер нь сүүлийн үед сургууль төгсч байгаа залуус төрийн албанд болж өгвөл орчихыг боддог нь нууц биш. Монголын залуус болж өгвөл нэг конторт суугаад л өндөр цалин авч, хангамж эдлээд байхыг хүсдэгийг ч буруушаасан.
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ ХҮРЭХГҮЙ БАЙНА
Үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадал барилга угсралтынхаа ажлыг гүйцэхгүй байгаа аж. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нэрээр хил гаалиар орж ирж буй барилгын материалын гаалийн татварыг нэмэх бус өөр асуудлаар зохицуулах хэрэгтэй байгааг ч барилгынхан учирлав. Үндэсний үйлдвэрээ дэмжээд үйлдвэрлэсэн материалыг нь худалдаж авья гэхээр нэгдүгээрт, үнэ нь өндөр, хоёрдугаар, чанар муутай байдаг аж. Тэгэхээр төр засаг үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг чанаржуулах, үнийг нь бууруулахад анхаарч байж дотоодын үйлдвэрүүд хөгжих боломжтой гэсэн.
Харин дотоодын үйлдвэрүүдийн хувьд үйлдвэрлэсэн материал нь үнэ өндөр ч Хятадынхаас хамаагүй чанартай. Хамгийн гол нь өртөг зардал ихтэй байдгаас үнэ нь Хятадын барилгын материалаас өндөр болчихдог. Үүнийг зохицуулах арга байна уу гэдгийг ч асууж лавласан.
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАН ОРОН СУУЦНЫ ҮНЭ 910000-1100000 ТӨГРӨГ БАЙХААР БОЛОВ
Өчигдрийн хэлэлцүүлгээс Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны метр квадратын үнийг 910-1,1 сая төгрөг байхаар шийдвэрлэснээ дуулгав. Сайдын тушаал өнөөдөр батлагдах бөгөөд тус зээлд хамрагдах барилгын компаниудын хувьд дээрх үнийн саналыг зөвшөөрч байгаа нь Газрын харилцаа, барилга геодизи, зурагзүйн газартай гэрээ байгуулах аж. Харин өндөр үнэ санал болгож байгаа болон үнэ хөөрөгдөж байгаа барилгын компаниудыг тус хөтөлбөрт хамруулахгүй гэдгээ сайд мэдэгдсэн юм. Учир нь бага, дунд орлогтой иргэдэд зориулан Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлсэн барилгын компаниудын байрны үнэ хамгийн багадаа гэхэд 1400000 байгаа бөгөөд хамгийн дээд тал нь 2200000 байгаа юм. Энэ нь иргэдийг байртай болгох хамгийн гол асуудал болчихоод буй. Тиймээс салбарын сайд ийм шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: Ардын эрх |
|
|
|
|
«<12345678910>»
|
|
페이지 1 of 43 |
|
Related Articles
“Talk Talk English isn’t just another school, it’s a learning experience!”
Trevor Syrad
Director
Subscribe to the newsletter
|